Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав.
Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх үүрэг даалгаврын биелэлт Засаг даргын дэргэдэх 24 хэлтэс албадын 14 хоногийн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны нөхцөл байдлыг мэдээг танилцууллаа.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангахгүй барилгын хашаа, хашлаганы зөрчлийг арилгуулах эзэмшигч, ашиглагч байгууллага, иргэдэд шаардлага хүргүүлэх, Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудаа эрчимжүүлэх, Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын чанар, стандартын хяналтыг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэн, төсвийн сахилга бат, дотоод хяналт тавих, Ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам, талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, хог хаягдлыг цэвэрлэх тээвэрлэх, Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, “Хотула” аппликейшний үйл ажиллагаа болон картын хэрэглээг жигдрүүлж, сайжруулсан түлшний талаарх мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.