Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2025.09.16/ Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, Орон нутгийн өмчит байгууллагууд, 25 хорооны Засаг дарга нар оролцлоо.
Шуурхай зөвлөгөөнөөр дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
👉Дүүргийн 25 хорооны Засаг дарга нарт “Анхны сэтгэгдлийг эергээр төрүүлэх” ээлжит сургалт зохион байгууллаа.
👉Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс “Хороодын үйл ажиллагааг үнэлэх шалгуур, журмын талаар” мэдээлэл танилцууллаа.
👉Хан-Уул дүүргийн “Яармаг” ОНӨААТҮГ-аас гэрэлтүүлгийн хяналт, шалгалтын тайлан мэдээг хүргэлээ.
Мөн хороодод хийгдэж буй тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл болон хог хаягдлын тээвэрлэлт, зам талбайн гэрэлтүүлгийн ажлын биелэлттэй танилцаж, ажлыг эрчимжүүлж товлосон хугацаанд дуусгаж ажиллахыг хороод болон ОНӨААТҮГ-уудад үүрэг болголоо.