Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн хичээлийн төв байр болон өргөтгөлийг холбосон барилга ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хичээлийн төв байр болон өргөтгөлийн барилгыг холбосон хүзүүвч барилга ашиглалтад орлоо. Тус хүзүүвч нь нийт 273.2 ам.метр талбайтай, тэнхлэгээрээ 26.22 x 140.42 метр хэмжээтэй бөгөөд металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай барилга юм.