Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэгт 393,500 цэцэг тарина

🌷Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор цэцэг тарих ажил эрчимтэй үргэлжилж байна.
Цэцэгжүүлэлтийн ажлыг 2 орон нутгийн өмчит, 5 хувийн хэвшлийн байгууллага гүйцэтгэж, нийт 27 байршилд 393,500 ширхэг цэцэг тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 157,100 цэцэг тариад байна.