Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан, Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн багуудын ур чадварыг сорих зорилгоор хоёр үе шаттай “Дуудлага-2” тэмцээнийг 2025 оны 6-р сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг тэмцээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн ЭКО баг амжилттай оролцож, бодит нөхцөлд тулгуурласан даалгавруудыг мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай бөгөөд нягт хамтын ажиллагаатайгаар гүйцэтгэснээр шилдгээр шалгарлаа.

