2025 оны 04 сарын 14-ний өдөр Дугаар А/216 Улаанбаатар хот
Татварын хэлтсийг мэдээллээр хангах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Нийтийн ил тод байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 34.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улс, нийслэл, орон нутгийн 2025 оны төсвийн орлого бүрдүүлэлтийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн насанд хүрсэн иргэдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2024, 2025 онд шинээр үүсгэн байгуулагдсан болон шилжин ирсэн хуулийн этгээдийн мэдээллийг тус тус гаргаж 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор дүүргийн Татварын хэлтэст хүргүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтэс (С.Оюун-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
2.Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, сар бүр тайлагнаж ажиллахыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс (Г.Сүрэнтамжид)-т даалгасугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН

