2024 оны 05 сарын 07-ны өдөр Дугаар А/104 Улаанбаатар хот
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний
ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 43 дугаар зарлиг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан болон санаачлан хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/460 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дүүргийн хэмжээнд эрчимжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл, эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
2.Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг ажлын хэсгийн орлогч дарга (А.Сувдаа)-д үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН

