2024 оны 02 сарын 22-ны өдөр Дугаар А/158 Улаанбаатар хот
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн
гэрэлтүүлгийн ашиглалт, урсгал техник засварын тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Монгол Улсын Засгийн газрын 2023.12.27-ны өдрийн 484 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн төлөөлөгдийн хурлын 2024.02.28-ны өдрийн 25 дугаар тогтоол, “Чиг үүрэг шилжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1461 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/293 дугаар тушаал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах, чиг үүргийн хамаарлыг оновчтой хуваарилах зорилтын хүрээнд зарим чиг үүргийг дүүрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, урсгал техник засварын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гүйцэтгэгч байгууллагуудын 2023 онд байгуулсан гэрээний үндсэн дээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлж, гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
2.Гэрэлтүүлгийн бүрэн асалт, урсгал техник засвар, арчлалт хяналтын ажлыг мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэхийг “Нийслэл түгээх сүлжээ” ХХК (Б.Нямбаяр)-д, “Ховд бат арвижих” ХХК (А.Эрдэнэбат)-д, санхүүжилтийг нийслэлээс олгох хот нийтийн тохижилт үйлчилгээний зардлын санхүүжилтийн хуваарьтай уялдуулан холбогдох зардлаас гүйцэтгэлээр олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

