2024 оны 02 сарын 22-ны өдөр Дугаар А/155 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн орчны бохирдол
үүссэн нийтийн эзэмшлийн талбайг
ариутгаж, халдваргүйжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүрэгт орчны бохирдол үүссэн нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т даалгасугай.
2.Шаардагдах зардлыг хавсралтаар баталж Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг хороодын Засаг дарга нар, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо төрийн бус байгууллага (Б.Жаргал)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

