Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

 

2024 оны 01 дүгээр сарын 29                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС 2024 ОНЫГ “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН
1 Холбогдох удирдлагууд “Нийслэл Улаанбаатар хот-Хөгжлийн бүс” форумд нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. Ажлын 8 хоног
2 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллах. Ажлын 8 хоног
НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ЗАМ ТЭЭВРИЙН БОЛОН ГАМШИГ ОСОЛ ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН
3 Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн нутаг дэвсгэрт гал түймэр унтраах, аврах бүрэлдэхүүн болон түргэн тусламжийн машин нэвтрэх орц, гарц стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт зохион байгуулах. Ажлын 8 хоног
НИЙСЛЭЛЭЭС “2024 ОНЫГ “ТОХИЖИЛТ-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ”  БОЛГОН ЗАРЛАСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах. Ажлын 8 хоног
5 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Газар зохион байгуулалтын алба 2024 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах. Үүнд:

–           Эрх шилжүүлж дуусгах.

–           Үнэлгээний хороог шуурхай байгуулах;

–           Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах;

–           Газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттайгаар эрчимжүүлэх.

–           3 дугаар сарын 1-ээс эхлэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх.

Ажлын 8 хоног
6 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс 2024 оны нийслэлийн төсвийн орлогын хуваарь батлагдсантай холбогдуулан байгууллагууд оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. Ажлын 8 хоног
БУСАД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
7 Газар зохион байгуулалтын алба,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлд газар олголт, хот тохижилтын машин техникийн худалдан авалт болон автобусны асуудлын талаар нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. Ажлын 8 хоног
8 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс,Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлсэнтэй холбогдуулан дараах ажлуудыг зохион байгуулах. Үүнд:

1.         Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хамрагдалтын тоон, мэдээлэл гаргах;

2.         Салбарын хөрөнгө оруулалтын ажлын явцыг гаргах;

3.         Сургууль, цэцэрлэггүй хороодын мэдээлэл, судалгааг гаргах;

4.         Сургууль, цэцэрлэгийн орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох;

5.         Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх;

6.         Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох;

7.         Ухсан нүх, шуудуу, траншей болон замын эвдрэлийг таглаж битүүлэх;

8.         Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах;

9.         “School police” хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

10.       Лед гэрлэн гарц суурилуулах ажлыг эрчимжүүлэх;

Ажлын 8 хоног
9 Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх. Ажлын 8 хоног
10 Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг осол гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах ажлыг хэсгийг байгуулах. Ажлын 8 хоног
11 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
12 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлж ажиллах. Ажлын 8 хоног
13 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гэр хорооллын өгсүүр гудамж, зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж,  халтиргаа гулгаа арилгах, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
14 Онцгой байдлын хэлтэс,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд газар дээр нь явж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.02.07-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/цахим хаягаар хүлээн авна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

 

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр унтраах, аврах бүрэлдэхүүн болон түргэн тусламжийн машин нэвтрэх орц, гарц стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт зохион байгуулж, дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба II/05
2 Удаан хугацаанд хөдөлгөөнгүй зогссон автомашинуудын судалгааг гаргаж, мэдээллийг хороодод хүргүүлж, чөлөөлөх арга хэмжээг авч ажиллах Замын цагдаагийн хэлтэс II/05
3 Богд уулын зам дагуу худалдаа эрхэлж буй өнгө үзэмжгүй автомашинуудыг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтраад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Замын цагдаагийн хэлтэс II/05
4 Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх. Цагдаагийн газар, Замын цагдагийн хэлтэс II/05
5 Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гэр хорооллын өгсүүр гудамж, зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж,  халтиргаа гулгаа арилгах, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. Нийт хог тээврийн байгууллагууд II/05

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.02.05-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.