Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавар /№02/

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шуурхай

зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын

захирагчаас өгсөн үүрэг даалгавар /№02/

      2024 оны 01 дүгээр сарын 16                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Худалдан авах ажиллагааны алба Нийслэл, дүүргийн хэмжээнд 2023 оны худалдан авах ажиллагааны явц, 2024 оны худалдан авах ажиллагааны явцын талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр тогтмол танилцуулах. Ажлын 8 хоног
2 Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн болон амины орон сууцны бүсийг тогтоох, шинэчлэн боловсруулах Ажлын 8 хоног
3 Улсын бүртгэлийн хэлтэс Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийн ажлыг зохион байгуулах. Ажлын 8 хоног
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Нийслэлийн иргэдийн эрт илрүүлэх үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах. Ажлын 8 хоног
5 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Орон нутгаас мах худалдан авах явуулын цэг ажиллуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийг гарган арилжааны банкнуудтай хамтран ажиллах асуудлыг судалж танилцуулах. Ажлын 8 хоног
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Хог хаягдлаас үүсэж буй байгаль орчны бохирдол, доройтол нь агаар, хөрс, усны бохирдлыг ихээр үүсгэж байгаатай холбогдуулан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөлт хийж ажиллах. Ажлын 8 хоног
7 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, дүүргийн удирдлагуудтай газар дээр явж ажиллах Ажлын 8 хоног
8 Хороодын Засаг дарга нар,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Гэр хорооллын гудамж, зам талбай болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50м хүртэлх зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж, халтиргаа гулгаа арилгах ажлыг Дүүргийн Засаг даргын орлогч нар хороодын Засаг дарга нарын хамт газар дээр нь явж ажиллах. Ажлын 8 хоног
9 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа арилгах ажлаа эрчимжүүлж, давс, бодис цацах ажлаа шуурхай зохион байгуулах. Ажлын 8 хоног
10 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлээс мал гаргах ажлаа эрчимжүүлж, малыг түр хашаалж хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх ажлуудыг зохион байгуулах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.01.24-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.