2023 оны 12 дугаар сарын 04 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
| 1 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, | Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээж авах ажлыг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 8 хоног |
| 2 | Хууль, эрх зүйн хэлтэс, | Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөж байгаа дүрэм, журмуудыг Захиргааны ерөнхий хуульд нийцсэн эсэхэд анхаарч нягталж ажиллах. | Ажлын 8 хоног |
| 3 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. | Ажлын 8 хоног |
| 4 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг | Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг очиж авч чадахгүй байгаа, алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэдэд үйлчлэх хүүхдийн явуулын үзлэгийг ажиллуулах ажлыг судалж, танилцуулах. | Ажлын 8 хоног |
| 5 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. | Ажлын 8 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.12.13-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/
цахим хаягаар хүлээн авна.

