НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№26/
|
№ |
Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга |
Хугацаа |
|
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭХ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 1 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ, нийт байгууллага | Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сайтар хангаж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай бригадыг бэлэн байлгах. | Ажлын 4 хоног |
|
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 2 | Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, нийт хог тээврийн байгууллагууд, нийт байгууллагууд | Худалдаа үйлчилгээний байгууллагуудын барилгын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламны самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж стандартад нийцүүлж ажлыг эрчимжүүлэх. | Ажлын 4 хоног |
| 3 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулах болон бусад тохижилтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах. Үүнд: /Бага тэнгэр, Драмын театер, Хүүхдийн парк, гэр хороололын бичил, цэцэрлэг, гарааш буулгасан талбайг тохижуулах ажил/ | Ажлын 4 хоног |
| 4 | Цагдаагийн газар | Хүүхдийн тоглоомын талбай, Сагсан бөмбөгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд 22:00 цагаас хойш иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаатай холбогдуулан ирсэн зөрчлийн дуудлага мэдээлэл, шөнийн цагаар ирэх болсон шалтгаан нөхцөлийг судалж, түүнийг арилгах, чиглэлээр зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. | Ажлын 4 хоног |
|
ТӨСВИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ БОЛОН БУСАД АЖЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 5 | Татварын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, орлого төвлөрүүлэгч байгууллагууд | Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 6 | Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуйн тасаг, нийт байгууллагууд | Нийслэл дэх Төрийн аудитын байгууллагын аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг сайтар хангуулж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналттай холбоотой холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, алдаа зөрчлийг давтан гаргахгүй анхаарч ажиллах. | Ажлын 4 хоног
|
| 7 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, ажлын хэсгийн дарга нар | Нийслэлийн Засаг даргын ажлын хэсэг байгуулсан захирамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах. | Ажлын 4 хоног
|
| 8 | Нийт байгууллагууд | Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хариуцлагыг сайжруулж, байгууллагуудаас ирүүлж байгаа тайлан мэдээний чанарт ахиц гаргах, хэрэгжилтийг үнэн, зөв, шуурхай тайлагнаж, бодит мэдээллээр хангаж ажиллах. | Ажлын 4 хоног
|
| 9 | Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/862 дугаар захирамжийн хэрэгжилтийг онцгой анхаарч, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.09.08-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

