2023 оны 03 сарын 29-ний өдөр Дугаар А/160 Улаанбаатар хот
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг
зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай 2023 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн 1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд явагдах Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний бэлтгэл ажил, аюулгүй арга хэмжээг чанд сахиж, удирдан зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс (Ж.Отгонхорлоо), Биеийн тамир спортын хороо (Д.Жаргалсайхан)-д тус тус үүрэг болгосугай.
- Тэмцээний удирдамжийг нэгдүгээр хавсралтаар, зааврыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулсан тухай дүнг танилцуулахыг Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

