НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№23/
2023 оны 08 дугаар сарын 15 Улаанбаатар хот
| № |
Хэрэгжүүлэх байгууллага |
Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
| 2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
| 1 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд | Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх. | Ажлын 4 хоног |
| 2 | Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ, | Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийж буй авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 3 | Цагдаагийн газар | Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээ чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, дугаарын хязгаарлалтын хяналтыг сайжруулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 4 | Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс | Авто замын хөдөлгөөний зорчих хэсэг болон автобусны буудлуудад нийтийн тээвэр чөлөөтэй зогсоход саад учруулсан тээврийн хэрэгслийг журамлах, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцох, хяналт тавих ажлуудаа эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 5 | Боловсролын хэлтэс | Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 6 | Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс |
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. |
Ажлын 4 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.08.21-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/
цахим хаягаар хүлээн авна.
ТАНИЛЦСАН:
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЭНХБАЯР
ХЯНАСАН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН
ДАРГА З.БУЯНТ
НЭГТГЭСЭН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН Б.АРИУНАА

