2023 оны 03 сарын 03-ны өдөр Дугаар А/109 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаас 2023 онд санхүүжин хэрэгжих “Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (З.Буянт)-нд үүрэг болгосугай.
- Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2023 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

