Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/124 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2023 оны 03 сарын 07-ны өдөр                                 Дугаар А/124                          Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

                 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/1632 захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжин хэрэгжих “Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж (ХУД 3, 4, 5, 6, 7, 8, 11 дүгээр хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (З.Буянт)-нд үүрэг болгосугай.

 

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН