Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн өсвөр үеийн Жүдо бөхийн аваргууд тодорлоо

Хан-Уул дүүргийн өсвөр үeийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 02 дугаар сарын 10 ны өдөр Хан-Уул дүүргийн Биeийн тамир, спортын хорооны зааланд явагдаж аваргуудаа шалгарууллаа.Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд:
-Хан-Уул дүүргийн Биeийн тамир, спортын хорооны Биeийн тамирын хэлтсийн дарга Н.Дэлгэрдалай нар оролцож, тэмцээнийг нээж Засаг даргын зөвлөх Ч Бат-Оргил үг хэлж тэмцээнд оролцож байгаа багш, тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Тус тэмцээнд нийт 12 байгууллагын 200 гаруй тамирчид эрэгтэй 8 эмэгтэй 8 жинд хурд хүч,авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан өрсөлдсөнөөс,
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
Н.Мандахбаяр дасгалжуулагчтай “Аварга” сургууль тэргүүн байранд
В.Мөнхдалай дасгалжуулагчтай 59 дүгээр сургууль дэд байрт
Д.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай 52 дугаар сургууль гутгаар байрт шалгарч эрэгтэй шилдэг тамирчнаар Э.Сумъяабазар Аварга” сургууль Эмэгтэй шилдэг тамирчнаар Г.Бямбасүрэн 75-р сургууль нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт багш,тамирчдадаа баяр хүргэж, цаашдын спортод нь өндөр амжилт хүсэн eрөөe.