ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 06-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№42/
| № | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
| 1 | Хан-Уул дүүргийн Зассаг даргын 2022 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нэгдсэн арга хэмжээний тухай” А/576 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган, батлагдсан хуваарийн дагуу нийт байгууллагууд албан хаагчдаа идэвхитэй хамруулах | Нийт байгууллага, Онцгой байдлын хэлтэс | ХII/09 |
| 2 | Дараагийн шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэндийн төвийн дарга 2016 оноос хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа товч танилцуулах | Эрүүл мэндийн төв | ХII/12 |
| 3 | Дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөнгөн бетон” ХХК-ийн агуулахад Франц улсын Альпин үүлдрийн сүүний чиглэлийн 285 ямаа /ухна 15/-г зөвшөөрөлгүй оруулж ирсэнтэй холбогдуулан хуулийн дагуу холбогдох шийдвэрийн санал танилцуулах. | Мэргэжлийн хяналтын хэлтэс | ХII/12 |
| 4 | Дүүргийн урд талын ногоон байрны дулааны шугам сүлжээнд анхаарах | “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ | ХII/12 |
| 5 | Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хог тээвэрлэлтэд анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авах | Нийт хог тээврийн байгууллагууд | ХII/12 |
| 6 | Төсөвт байгууллагууд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахгүй байх | Нийт байгууллагууд | ХII/12 |
| 7 | Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төрийн сан хаагдах гэж байгаатай холбогдуулан гүйлгээгээ тухай бүр хийлгэх | Нийт байгууллагууд, Санхүү төрийн сангийн хэлтэс | ХII/12 |
| 8 | Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлү
үлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. |
Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс | ХII/12 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.12.12-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

