2022 оны 08 сарын 17-ны өдөр Дугаар А408 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/27 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэснийг “Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

