2022 оны 08 сарын 17-ны өдөр Дугаар А410 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Богдхан уулын дархан цаазат газар, дүүргийн нутаг дэвсгэр дэх зөрүүтэй байсан
хилийн цэсийн асуудлаас үүдэн, эрх ашиг нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн асуудлыг судалж, зөрчлийг арилгах, тэдгээрийн газрын төлбөр, татварын асуудлыг шийдвэрлэх, тухайн суурьшлын бүсийн иргэдийн оршин суух нөхцөл, тэдгээрийн хөндөгдөж буй эрх ашгийг зохицуулах, тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн амрах, аялах таатай орчныг бүрдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжин ажиллах чиглэлээр арга хэмжээ авч, санал гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Үүнд:
Ажлын хэсгийн дарга: Засаг даргын орлогч С.Сайнбаяр
Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтсийн
даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Л.Отгонбаяр
Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл,
хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр
орлон гүйцэтгэгч Г.Туяацэцэг
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын
албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Саруултуяа
Татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэ
Газар зохион байгуулалтын албаны дарга
Б.Батчимэг
Хууль, эрх зүй, архивын хэлтсийн Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Б.Очир
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга М.Дорж (зөвшилцсөнөөр)
Богдхан уулын дархан цаазат газрын
Хамгаалалтын захиргааны Албаны дарга
Э.Цогбадрал (зөвшилцсөнөөр)
Богдхан уулын дархан цаазат газрын
Хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт,
хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн
Б.Ганболд (зөвшилцсөнөөр)
Богдхан уулын дархан цаазат газрын
Хамгаалалтын захиргааны Газар зохион
байгуулалт, газрын бүртгэл хариуцсан
мэргэжилтэн Г.Мөрөн (зөвшилцсөнөөр)
Нарийн бичгийн дарга: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын
албаны Газар зохион байгуулагч Б.Эрдэнэцэцэг
- Ажлын хэсгийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажлын үр дүнгийн
талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхийг ажлын хэсэг /С.Сайнбаяр/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

