Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар A/437 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 08 сарын 29-ний өдөр                                     Дугаар A437                      Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг,  Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1119 захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “41 дүгээр цэцэрлэгийн 2 дугаар байрны тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж”, “243 дугаар цэцэрлэгийн 1, 2 дугаар байрны тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж”, “49, 209 дүгээр цэцэрлэгийн тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Т.Улсболд)-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН