Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/316 – Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2022 оны 05 сарын 31-ний өдөр                         Дугаар А316                                 Улаанбаатар хот

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “114 дүгээр сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл (ХУД, 9 дүгээр хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/95 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Засаг даргын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бат-Оргил” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                       ОРЛОГЧ                                                      Б.ЦЭРЭН