2022 оны 05 сарын 31-ний өдөр Дугаар А318 Улаанбаатар хот
Захирамжид өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Хороолол дундах зам, талбай, явган хүний замын засвар тохижилт (11, 15, 17 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Иргэний төлөөлөл (12 дугаар хорооны иргэн) Р.Энхжаргал” гэснийг “Иргэний төлөөлөлт (3 дугаар хорооны иргэн) С.Батсүх” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

