ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№18/
| № | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
| 1 | 2 | 3 | |
| 1 | Нийт хэлтэс, албад “Улаанбаатар марафон-2022” арга хэмжээнд албан хаагчдаа идэвхтэй хамруулах | Нийт хэлтэс, албад | V/28 |
| 2 | Дүүргийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэж буй 27 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлэх. | Мэргэжлийн хяналтын хэлтэс | V/27 |
| 3 | ХУД-ийн 8-р хороо Богдхан уулын Жаргалантын аманд 2022.05.20-ны өдөр гарсан ой хээрийн түймрийн талаарх мэдээг группд байршуулах | Онцгой байдлын хэлтэс | V/27 |
| 4 | Тоон гарын үсэг олгох ажлыг хороодтой хамтран шуурхай зохион байгуулах | Улсын бүртгэлийн хэлтэс | V/24- V/30 |
| 5 | Дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй төсөл, хөтөлбөрийнхөө мэдээллийг тухай бүр дүүргийн сайт болон пэйж хуудас, группуудэд тогтмол байршуулах | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс | Тухай бүр |
| 6 | Төгсөлтийн баярууд болох гэж байгаатай холбогдуулан архидан согтуурах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах | Боловсролын хэлтэс | V/27 |
| 7 | Шинээр байгуулагдсан хороодын мэдээллийг бэлтгэн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх | Статистикийн хэлтэс | V/30 |
| 8 | Архины хамааралтай гэр бүлийн судалгааг гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнийхээ талаар танилцуулах | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс | V/24- V/30 |
| 9 | Дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах төлөвлөгөө | Газар зохион байгуулалтын алба | V/24- V/30 |
| 10 | Тендэр зарлах ажлуудаа 2022.05.31-ний өдрөөс өмнө зарлаж, ажлуудаа шуурхай хийж гүйцэтгэх | Худалдан авах ажиллагааны алба | V/24- V/31 |
| 11 | Дотоод аудитын алба хуваарийнхаа дагуу хяналт шалгалтаа хийж, хорооны хурлаас өгсөн чиглэлийн дагуу ажлаа эрчимжүүлэх | Дотоод аудитын алба | V/24- V/30 |
| 12 | Дэргэдэх хэлтэс, албад руу чиглэсэн сургалтын талаар танилцуулах, үйл ажиллагаатайгаа уялдуулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах | Албан бус насан туршийн боловсролын төв | V/24- V/30 |
| 13 | Амралтын өдрийн худалдаагаа эрчимжүүлэх, өргөн хүрээтэй зохион байгуулах | Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв | V/24- V/30 |
| 14 | Байгууллагынхаа ойр орчимд мод тарих, тохижилтын ажлыг хийх | Соёлын ордон | V/24- V/30 |
| 15 | Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд усалгаа, арчилгаагаа тогтмол хийх | “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ | Тухай бүр |
| 16 | Хогийн цэгүүдийг коджуулах ажлаа эрчимжүүлэх | Нийт хог тээврийн байгууллагууд | V/24- V/30 |
| 17 | Дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны ойр орчмыг цэцэгжүүлэх, өнгө үзэмжийг сэргээх | “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ | V/24- V/30 |
| 18 | Байгууллагынхаа ойр орчимд мод тарих, тохижилтын ажлыг хийх | “Усан спорт сургалтын төв” ОНӨУТҮГ | V/24- V/30 |
| 19 | Хан-Уул зам засвар, арчлалт хийж буй ажлынхаа төлөвлөгөө, хуваарийг группд байршуулах | “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ | V/24- V/30 |
| 20 | Сайн дурын ажилтнуудын баг бүрдүүлэн, шаардлагатай байршлуудад ажиллуулах төсөл бэлтгэн танилцуулах | Улаан загалмайн хороо | V/24- V/30 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.05.30-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

