Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

 

2022 оны 02 дугаар сарын 21                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллага 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
2 Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналтын хэлтэс,  Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/212 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын “Шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д заасныг баримтлан халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган, дархлаа сэргээх нэмэлт тунд ажилчдаа бүрэн хамруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг уриалж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
5 Мэргэжлийн хяналтын хэлтэс Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх. Ажлын 8 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
6 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ, “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ, Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2022.03.02-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна.