ЭРХЭМ ЗОРИЛГО
ҮР ДҮНГ ЭРХЭМЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОГТВОРТОЙ
ХӨГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БАЙНА.
АЛСЫН ХАРАА
Амьдралын чанараар тэргүүлэгч ЭКО-ЭРҮҮЛ хот болно.
УРИА ҮГ
Хөгжилд тэмүүлэх Хан-Уул
Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
| Стратегийн зорилго 1: | Иргэн төвтэй, ухаалаг засаглалыг төлөвшүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ. |
| Стратегийн зорилго 2: | Нотолгоонд суурилсан, нэгдсэн төлөвлөлт, бодлогын уялдааг хангаж, дүүргийн тогтвортой хөгжлийн үндсийг бэхжүүлнэ. |
| Стратегийн зорилго 3: | Мерит зарчимд суурилсан, чадавхлаг, тогтвортой хүний нөөцийг хөгжүүлж, байгууллагын соёлыг шинэчилнэ. |
| Стратегийн зорилго 4: | Хариуцлагатай, ил тод, үр ашигтай санхүү, төсвийн удирдлагыг нэвтрүүлнэ. |
| Стратегийн зорилго 5: | Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулж, бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлнэ. |
| Стратегийн зорилго 6: | Засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлж, байгууллагын гүйцэтгэл, үр нөлөөг цогцоор нь сайжруулна. |
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
| 1 | Зорилго, алсын хараа, стратеги |
| 2 | Байгууллагын соёл ба манлайлал |
| 3 | Оролцогч талуудын оролцоо |
| 4 | Тогтвортой үнэ цэнийг бий болгох |
| 5 | Гүйцэтгэл ба өөрчлөлтийг удирдах |
| 6 | Оролцогч талуудын сэтгэл ханамж, ойлголт |
| 7 | Стратегийн болон үйл ажиллагааны гүйцэтгэл |
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсийн Захиргааны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа
Хаяг, утасны дугаар:
Хан-Уул дүүрэг 20-р хороо Иргэдэд үйлчлэх төв байр 705 тоот, Утас: 77771950

