Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\671 Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

2021 оны 12 сарын 31 өдөр                           Дугаар А\671                       Улаанбаатар

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 /а/, 29.2, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн шанд-2 гудамжны 29-4 тоотод байрлах “Билэгт Багана” ХХК-ийн жүчээнд Оросын Холбооны Улсаас импортоор оруулж ирсэн 3 толгой адуу оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 01 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
  2. Импортоор орж ирсэн 3 толой адууг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлэг үржлийн нэгж “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.
  3. Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, мал эмнэлгийн үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг иргэн “Билэгт Багана” ХХК (Ц.Амарсайхан) үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, 14 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Ганбадрах/-д тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН