2021 оны 09 сарын 06-ны өдөр Дугаар А/454 Улаанбаатар хот
Зам засвар арчлалтын талаар авах
арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн 15, 17, 20 дугаар хороодод авто зам шинээр тавих, зам засварлах ажлыг хавсралт ёсоор баталсугай.
- Хавсралтаар баталгаажсан авто зам шинээр тавих, зам засварлах, нөхөөс хийх ажлыг норм стандартын дагуу гүйцэтгэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
- Дээрх төсөл арга хэмжээнд шаардлагатай зардлыг 2021 онд дүүргийн орон нутгийн төсвөөс “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцүүлэн гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, тохижилт нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

