ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/
2021 оны 10 дугаар сарын 26 Улаанбаатар хот
| № | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдөж ажиллах. | Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 2 | Сайжруулсан шахмал түлшний нөөц болон түүхий эдийн нөөцийг сайтар бүрдүүлэх, борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, дүүрэг, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах. | Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 3 | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 382 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох. | Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 4 | Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах. | Боловсролын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 5 | Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдах тул бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах. | Статистикийн хэлтэс | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 6 | Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. | Санхүү, төрийн сангийн хэлтэс, Аж ахуй өмчийн хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллага | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 7 | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Засаг даргын Тамгын газар |
| 8 | Дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, хэлтэс, албадууд албан хаагчдаа дархлаажуулалтын 3 дугаар тунд хамруулах, хамрагдсан албан хаагчдын тоон мэдээллийг гарган дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах мэдээндээ нэгтгэн тайлагнах | Нийт байгууллага | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
| 9 | Дархлаажуулалтын суурийн цэгийг Буянт-Ухаа спорт цогцолбор болон төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулах талаар судалж, танилцуулах | Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.10.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна

