Хан-Уул
Мэдээлэл

ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭНЭ САРЫН 21-НД ЭХЭЛНЭ

Хан-Уул дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-ээс 24-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр зохион байгуулагдах тул цэргийн насны залуусыг идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Цэрэг татлагын байранд ирэхдээ:
  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжлийн үнэмлэх
  • 3*4 хэмжээтэй зураг хоёр хувь
  • “Covid-19” вакцины хоёрдугаар тун хийлгэсэн гэрчилгээ
  • Нийгмийн даатгалын дэвтэр зэргийг авч ирнэ үү.

Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай Монгол улсын хуулийн 36 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15-ын 1,2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.