ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/
2021 оны 08 дугаар сарын 31 Улаанбаатар хот
| № | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
| 1 | Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах. | Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс | 2021.09.03 |
| 2 | Үйлчлүүлж буй иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд онцгой анхаарах, албан хаагчдынхаа дархлаажуулалт, биеийн байдалд анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч дотоод зохион байгуулалтаа сайжруулах | Нийт байгууллагууд | 2021.09.03 |
| 3 | Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтарч шуурхай авч ажиллах | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийт байгууллагууд | 2021.09.03 |
| 4 | Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГазруудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, санал солилцох тул ажлаа сайжруулахад онцгой анхаарч ажиллах | Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ | 2021.09.03 |
| 5 | Коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгүүд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллах | Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс | 2021.09.03 |
| 6 | Эмнэлгүүдэд хүнд өвчтөнүүдийн тоо ихсэж байгаа тул холбогдох арга хэмжээг шуурхай авч, онцгой анхаарч ажиллах | Эрүүл мэндийн төв, дүүргийн Нэгдсэн эмнэлэг | 2021.09.03 |
| 7 | Байгууллагууд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор үйл ажиллагааны тайлангаа Засаг даргын Тамгын газарт албан хэрэг хөтлөлтийн EDOC програмаар болон цаасаар албажуулж ирүүлэх | Нийт байгууллагууд | 2021.09.03 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.09.03-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/
цахим хаягаар хүлээн авна.

