Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/355 Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2021 оны 07 сарын 02-ны өдөр                    Дугаар А/355                                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Цэцэрлэгийн барилга /200 ор, Яармагийн бүс/ Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/204 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэснийг “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН