НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№29/
2021 оны 8 дугаар сарын 16 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа | Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар | КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Хичээллийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тусгай журам, хариуцлагын гэрээнд тусган нээх асуудлыг судалж танилцуулах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 2 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс | КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалж, үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах ажлуудыг судалж, зохион байгуулах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 3 | Газар зохион байгуулалтын алба | Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжуудын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 4 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль зүйн тасаг, нийт байгууллагууд | Төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, байгууллагынхаа дотоод хяналтыг сайтар ажлуулж, төрийн албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг чангатгаж, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 5 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд | Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хугацаанд нь өгч ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.8.19-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

