НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ
/ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/
2021 оны 06 дугаар сарын 11 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа | Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 2 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ | Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 3 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ | Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 4 | Шуурхай ажил, олон нийттэй харилцах албан, нийт байгууллагууд | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хийсэн ажлынхаа үр дүнг цахим хуудсаараа дамжуулан тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 5 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 6 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд | Засгийн газрын 2020 оны 217, 218 дугаар тогтоол болон холбогдох журмын дагуу байгууллага, албан хаагчдын гүйцэтгэлийн тайланг дүгнэх. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 7 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс | Үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, далан суваг болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 8 | Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Үер, усны далан суваг, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хяналт тавих, зөрчлийг арилгах, чөлөөлөх арга хэмжээг авах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 9 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс | Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах ажлыг зохион байгуулах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 10 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Инженерийн шугам, сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто зам болон гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхдээ Захирагчийн ажлын алба, харьяа байгууллагуудтай зөвшилцөж байх. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.06.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна

